<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><aka>Ж. Чинзориг</aka>
<lyrics>[V1]
 (Intro: PIANO - G Em C Em-D, G Bm-Em C Em-D C)

[V2]
 Амьдрал минь зам харгуйг угтан тосч
 Зовлонгийн хөндийгөөр нар гийсэн өдрүүдээр ч дайран
 Амьдрал минь зам татуулан үлдээж
 Ардахдаа эргэн харахад учир нуугдаж байжээ

[C1]
   Цөхрөн унах үед минь намайг үүрэн яваач
   Цөлөөр туулах үед минь таяг минь болооч
   Замгүй харанхуйд гараас минь хөтлөөч
   Залбирах үгийг минь зааж шивнэн хэлээч
   Итгэл минь

[V3]
 Амьдрал минь шарлаад унах навчис шиг
 Алтан дэлхийг чимээд гуниглах цэцэг шиг
 Богино амьдрал минь үхэшгүй мөнхийг хайж
 Ахуйг орхин халиж алдууран нисэхийг хүснэ

[C2]
   Цөхрөн унах үед минь намайг үүрэн яваач
   Цөлөөр туулах үед минь таяг минь болооч
   Замгүй харанхуйд гараас минь хөтлөөч
   Залбирах үгийг минь зааж шивнэн хэлээч
   Итгэл минь (*2)

[P1]
   (Instrumental: SOLO GUITAR -)

[V4]
 Амьдрал минь зам харгуйг угтан тосч
 Зовлонгийн хөндийгөөр нар гийсэн өдрүүдээр ч дайран
 Амьдрал минь зам татуулан үлдээж
 Ардахдаа эргэн харахад учир нуугдаж байжээ</lyrics>
<title>Итгэл</title>
</song>